Эм зүй
Элэгний хавдрын тухай
Элэгний хавдрын 95 хувь нь элэгний вирүсээс болж үүсдэг юм байна. Энэ дотроо миний дуулснаар бол C вирүс, түүн дотроо Монголд их тархсан төрөл нь (HCV-1b? - энэ төрөл нь элэгний хатууралд хүргэж хавдарт хүргэх нь хурдан ба интерферон эмчилгээний үр дүн муутай байдаг гэж дуулсан...) элэгний хорт хавдрыг хамгийн ихээр үүсгэдэг хоруу чанар ихтэй вирүс гэгддэг. Тиймээс ч Монголд элэгний хорт хавдраар нас барагсдын тоо маш өндөр байдаг. Үүний дээр оношлогоо эмчилгээний хоцрогдол ч бас нэлээн байгаа байх. Хавдар судлалын төвийн эмч нар болоод бусад гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сураад ирсэн мэргэжилтнүүд маань дэлхийн хэмжээнд Монгол хүмүүсээ оношлох, цаашлаад эмчлэхээр чармайн ажиллаж байгаад эдгээр эмч нартаа талархал илэрхийлье.
Мөн цаашлаад аль болох хоорондоо хамтарч мэдээлэл солилцож ажиллаасай гэж боддог.
Хувь хүмүүсийн хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжуудыг бас өөрөө хайж байх хэрэгтэй гэдгийг дашрамд зөвлөе. Тохиолдлын бэлгийн харьцаанаас бэлгэвчтэй байсан ч аль болох татгалзах (зарим гадаад оронд эхнэр эсвэл нөхөр болох хүнтэйгээ бэлгийн харьцаанаас өмнө ДОХ-ын шинжилгээтэй адил хамт шинжилгээ хийлгэх нь ч байдаг сурагтай...), эмнэлэгээр үйлчлүүлэхдээ эмчтэй зөвлөн аль болох үнэтэй ч хамаагүй нэг удаагийн багаж хэрэгслэл, зүү тариур ашиглаж байх, шаардлагагүй бол шивээс, чих цоолох зэрэг цусанд бохир оруулж болох зүйлсээс татгалзах,  зэргээр одоог хүртэл вирүс аваагүй бол урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн өсвөр насны хүүхдүүддээ энэ талын мэдлэгийг өгөх нь зүйтэй юм.
Бохир гар, амьдралын бохир нөхцлөөр бол B, C вирүсүүд халдварладаггүй. Тэр нь HAV төрлийн вирүс байдаг ба энэ нь элэгний хатуурал, хавдар үүсгэдэггүй гэж үздэг. Шарлаж байсан хүн бүр вирүстэй, эсвэл шарлаагүй л бол вирүсгүй гэсэн үг биш юм.
За тэгээд доорх ярилцлагыг уншаарай:
"Эмэгтэй хүн эрүүл байвал ард түмэн эрүүл байдаг учиртай" -http://www.mongolnews.mn/unuudur.php?n=34206
Манай улс элэгний В,С вирусийн халдвараар дэлхийд толгой цохидог цөөхөн орны нэг юм гэдэг. Элэгний хавдраар олон хүн өвчилж, эндэж байдаг. Манайд элэгний архаг үрэвслийн шалтгааныг арилгах эмчилгээ огт хийдэггүй юм гэнэ лээ. Хүн амынх нь гуравны нэг нь элэгний вирустэй мөртлөө хүний биед байгаа энэ вирусийн тоог нарийн гаргадаг оношилгооны лаборатори байхгүй гэж байгаа.  Монголын бүх лабораторт элэгний вирусийн шинжилгээ хийдэг боловч таны цусанд  хэдэн ширхэг вирус байна вэ гэсэн энгийн асуултад хариу өгч чадахгүй байгаа. Элэгний вирусийн эсрэг хэрэглэх эм, бэлдмэл ч Монголд тун цөөн. Гэтэл саяхан халаагаа өгсөн оны эцсээр Монголд анх удаа элэгний вирус тоолсон гэж дуулаад доктор Ж.Амарсанаатай уулзав.
-Дэлхийн хөгжилтэй бүх оронд элэгний вирусийг тоолох шинжилгээ хийдэг. Элэгний вирусийн хэмжээг тогтоодог хэд, хэдэн арга байдаг. Вирусийн уургаар эсвэл вирусийн генийн материалаар тогтоох боломжтой боловч хамгийн сайн арга нь вирусийн генийг тоолох арга юм. Нэг вирус нэг л генийн сантай байдаг хэрнээ олон вирус агуулж байдаг. Тиймээс цусанд байгаа вирусийн генийг тоолох нь олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн шалгарсан арга юм. Харин энэхүү технологийг нэвтрүүлэхэд өндөр үнэтэй тоног төхөөрөмжөөс гадна вирусийн генетикийн өндөр мэдлэг, туршлага шаардлагатай тул манайд энэ шинжилгээг хийж чадалгүй удсан бизээ.  Бид монгол хүний элэгний вирусийн төрөл, генийн сангийн онцлогт тохируулан судалгаа хийж түүний үндсэн дээр урвалж,оношлуураа тохируулж хэрэглэсэн юм. Зөвхөн элэгний С вирусийн хувьд л гэхэд 10-20 бодис дээр туршиж, түүнээс монгол хүний вирусийг илрүүлэхэд хамгийн үр дүнтэйг нь олж тогтоолоо гэж тэрбээр яриагаа эхлэв.
-Уучлаарай, би нэг л сайн ойлгохгүй байна. Элэгний вирусийг нэг, хоёр гэж тоолох хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. 1989 онд элэгний С вирусийг анх илрүүлж байсан бол 20-хон жилийн дараа түүнийг тоолдог технологи оношилгоонд нэвтэрчихсэн байна шүү дээ. Манай лаборатори 30-аас 200 саяын хооронд өндөр нарийвчлалтайгаар тоолох боломжтой юм.
-Үүнд хэр зэрэг цаг зар­цуулав?
-Бид наймдугаар сараас хойш элэгний В,С вирус дээр туршилт хийж, нийтдээ дөрвөн сар зарцууллаа.
-Өндөр хөгжилтэй ор­нуу­дад энэ шинжилгээг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Технологи нь 1990 оны сүүлээр гарч ирсэн боловч оношилгоонд эрчимтэй хэрэглэж эхэлсэн нь 2001-2002 он гэж ойлгож болно.
-Тэгэхлээр манай анагаах ухаан дэлхийн түвшнээс 6-7 жилээр хоцорч байна гэсэн үг үү?
-Вирусийн оношилгооны хувьд тэгж ойлгож болно. Тэгэхдээ салбар бүр өөр шүү дээ. Зарим салбар 20-30 жил хоцорчихсон явж байна.
-Энэ амжилтанд хүрэхэд таны гадаадад эзэмшсэн мэдлэг, туршлага их хэрэг болсон байлгүй...
-Японд байхдаа Токиогийн их сургуульд элэг судлалын талаар сурч  эзэмшсэн зүйл маань их хэрэг болсон. Японд надад зааж байсан багш маань Ази, Номхон Далайн элэг судлалын холбооны тэргүүн хүн л дээ.
-Энэ шинжилгээг ямар хүн хийлгэх шаардлагатай вэ?
-Нэгдүгээрт, биедээ байгаа вирусийн үнэн бодитой байдлыг мэдэх сонирхолтой хоёрдугаарт, элэг муутай боловч, шалтгааныг нь мэдэхгүй байгаа гуравдугаарт, элэгний вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай үгүйгээ мэдэхыг хүсч байгаа хүмүүс дөрөвдүгээрт, эмчилгээ хийлгэж байгаа боловч, түүнийхээ үр дүнг мэдэхгүй байгаа өвчтөнүүдэд их ач холбогдолтой болов уу гэж бодож байна.
Монголчууд маань элгэнд сайн л гэхээр юу ч хамаагүй хэрэглэж байна шүү дээ. Хэрэв та вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол яг одоо ирж эмчилгээгээ хянуулаасай гэж зөвлөх байна. Учир нь Монголд үнэн худлаа нь мэдэгдэхгүй элгэнд сайн, элэгний вирусийг эмчилдэг гэсэн эм бэлдмэл асар их болжээ. Энэ нь зарим хүний амьжиргаагаа дээшлүүлэх арга болчихсон ч байна. Буруу эм зарж байгаа хүний буруу биш, үүнийг буруу гэдгийг нь тогтоож, хянаж чадахгүй байгаа эмч бидний буруу. Үүнд одоо цэг тавих цаг болсон. Та вирусээ эмчлүүлье гэж бодвол эмчилгээнийхээ өмнө вирусээ тоолуулаад, эмчилгээнийхээ дараа дахиад тоолуул. Гурван сарын дараа вирусийн тоо 75-100 дахин буураагүй байвал таны эмчилгээний үр дүн муу байна гэж ойлгох хэрэгтэй.
-Энэ шинжилгээ өндөр үнэтэй юү?
-Үнэтэй төхөөрөмж хэрэг­лэдэг, нарийн шинжилгээ учраас хямдхан байхгүй бизээ. Тэгэхдээ бид шинжилгээнийхээ үнийг 50000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байхыг зорьж байна. Яг энэ шинжилгээг Америкт 450 доллар, Японд 250 доллараар хийдэг юм шүү дээ. За тэгээд замын зардлаа нэмээд тооцоод үзвэл хэдэн мянган доллар болно.
-Таны оношилгоонд эрүүл мэндийн даатгал хамаарах уу?
-Манай Монголд ямар ч лабораторийн шинжилгээнд эрүүл мэндийн даатгал хамаардаггүй юм байна лээ. Үүнд дорвитой төрийн бодлого үгүйлэгдэж байна. Миний хувьд бол монголчуудын асар их зардал гаргаж гадаад руу явж хийлгэдэг шинжилгээг эх орондоо хийх боломжийг бий болгосондоо баяртай байна.
-Төлбөрийн чадваргүй хүмүүс энэ шинжилгээг яаж хийлгэх вэ?
-Үнэгүй хийх боломж байхгүй л дээ. Харин бид гадаад болон дотоодын төрийн бус байгууллагуудад хандан шинжилгээнийхээ төлбөрийг дийлэхгүй, амьжиргааны түвшин доогуур хүмүүст хандив өгч шинжилгээг нь даах спонсоруудыг хайж байгаа. Хэрэв та төлбөрийн чадваргүй бол юуны өмнө бидэнд хандаад нэр, хаягаа өгч болно. Спонсор олдвол бид холбоо барьж таны шинжилгээг хийж өгөх болно.
-Танай технологиор бусад вирусийг ч гэсэн тоолж болох уу?
-Бололгүй яахав. Мөн л урьдчилсан судалгаа, туршилт хийж байж тэдгээр вирусийг тоолно. Энэ удаад монголчуудын маань эрүүл мэндэд хамгийн их заналхийлдэг элэгний В,С вирусийн тоог хянах асуудалд анхаарлаа төвлөрүүлсэн. Цаашид бусад жишээлбэл, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын гол шалтгаан болох хүний папилломын, томуугийн болон ДОХ-ын вирусийг тоолдог болох гээд хийх ажил их байнаа.
-Хүний папилломын вирусийг тоолохын ач холбогдол нь юу вэ?
-Манайд хамгийн элбэг тохиолддог умайн хүзүүний хавдрын гол шалтгаан нь хүний папилломын вирус шүү дээ. Энэ вирусийн тоо өндөр байх тусам хавдар үүсэх магадлал нэмэгддэг болох нь тогтоогдсон. Хавдрыг илрүүлэх чадлаараа эсийн болон дурангийн шинжилгээ 50-60 хувьтай байхад вирусийн тоогоор илрүүлэх шинжилгээ нь 95 хувьтай байх жишээтэй. Өөрөөр хэлбэл хавдартай 100 хүн байхад одоогийн шинжилгээгээр дөнгөж 50-60 хүнийг нь илрүүлэх боломжтой гэсэн үг. Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх талаар АУХ-гийн профессор, гавьяат эмч Авирмэд, Баасанжав багш нарын удирдлаган доор хамтран ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ахиц гаргахад бүх чадал хүчээ зориулна. Эмэгтэй хүн эрүүл байж ард түмэн эрүүл байдаг учиртай.
-Архи элгэнд хэр их хортой вэ?
-Архи элэгний хатуурал, хавдар үүсгэдэг. Тэгэхдээ элэгний хавдрын 95 хувь нь элэгний вирусээс болж үүсдэг.
-Элэгний хавдартай хүн энэ шинжилгээг хийлгэх шаардлагатай юу?
-Хавдар нэгэнт үүсчихсэн хойно вирусын нарийн шинжилгээ хийлгэх нь ач холбогдол багатай. Хавдрыг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй гэдгийг хүмүүс ухаараасай билээ.
-Ямар хүмүүс элэгний вирустэй байх магадлалтай байж болх вэ?
-Төрөлхийн элэгний В вирустэй хүн сүүлийн үед маш олон болж байна. Тэд шарлаагүй учраас элгээ эрүүл гэж боддог. Энэ нь маш том эндүүрэл бөгөөд вирус элгийг чимээгүй үрэвсүүлж яваандаа 30-аадхан насандаа элэгний цирроз юмуу хавдраар  нас барах тохиолдол Монголд элбэг байна. Энэ нь 60, 70-аад онд вирусийн халдвартай эхээс төрсөн хүүхдүүд юм. Тиймээс та шарлаагүй ч байсан элэгний вирусийн шинжилгээг өгч байх нь зүйтэй. С вирусийн хувьд сүүлийн үед нэг удаагийн тариур хэрэглэдэг болсон учраас тариураар С вирус авах тохиолдол буурсан ч мэс ажилбар, шүдний эмчилгээ, бэлгийн замаар авах нь элбэг байна. Харин С вирусийн хувьд гэвэл огт шарлалгүйгээр ямар ч шинж тэмдэггүй халдвар авсан байдаг. Тиймээс та ямар нэгэн мэс ажилбар хийлгэсэн юм уу, шүдээ авахуулсан, цусаа юүлүүлсэн, шивээс хийлгэсэн, бэлгийн амьдрал замбараагүй бол С вирусээ шалгуулах нь зүйтэйг зөвлөе.
Хөнгөлөлттэй Үнээр үйлчлэх эмийн сангууд
Бичлэг
Эм зүй
Эмийн ургамал
Эм зүйчийн андгай тангараг
Эм зүйч би эмийн мэргэжилтний баримтлах зарчим үүрэг хариуцлагыг ухамсарлан хүн амын эрүүл мэндийн төлөө үйлчилэхээ андгайлж байна.
Би хүнлэг чанарыг эрхэмлэж хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамгийн өндөр стандартыг удирдлага болгож ажиллана.Би өдөр тутмын үйл ажиллагаандаа хүн амын сайн сайхан эрүүл мэндийг дэмжиж ажиллахын тулд өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчилна.Би хэрэглэгчдэд үзүүлж байгаа бүхий л үйлчилгээндээ өөрийн ашиг сонирхол хувийн бусад асуудлаа тунгаан хэрэгцээг нь тогтоож байна.Би үйлчилгээндээ шударга адил тэгш байдлыг дээдлэн үйлчлүүлэгчийн нас хүйс арьс өнгө яс үндэс шашин шүтлэг соёл улс төрийн итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандана.Би үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн мэдээллийн нууцлалыг чанд хамгаална.Би мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж дэвшиж мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай байна.Би эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ мэргэжлийн мэдлэг стандартыг хөгжүүлж ажиллана.Би мэргэжлийн залгамж чанарыг эрхэмлэж хойч үеэ халамжлан хүмүүжүүлнэ.Би эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүхий л боломжийг ашиглана.
эм зүйч гэж хэн бэ?
эмийн ургамалууд
Алтан гагнуур буюу Англиар- Golden root, Латин нэр нь-Rhodiola rosea
Энэ ургамал нь манай орны уулархаг нутгийн хад чулуу ихтэй газраар 10-15см өндөртэй ургана. Үндэс болон үндэслэг ишийг нь эмийн түүхий эдэд хэрэглэдэг. Түүхдээ намар сэрүүн орж газар дээрхи хэсэг нь гандаж цайрсан үед малтаж аваад үндэс ишийг 3-4см хэмжээтэй хэрчээд хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэсний дараа нар салхинд хатаах хэрэгтэй. Алтан гагнуурын үндэсийг ардын эмнэлэгт яс бэртэх булчин шөрмөс тасрах, элэг, дэлүү, бөөрний гэмтэл зэрэг болон гол төлөв гэмтэл шархны холбогдолтой өвчинд хэрэглэсээр иржээ.
Таван салаа
Таван салаа Англиар- Greater Plantain, Латин нэр нь-Plantago major
Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зүлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. 5-р сараас цэцэглэх ба 7-р сараас үр нь боловсордог. Цэвэр өнгөө алдаагүй навчнуудыг ялгаж 3-4см хэмжээтэй тайрч хэрчиж хатаана. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрүүлэх агаад шинэ түүсэн навчны шүүс нь нүдний эвэрлэгийн шархыг түргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хөхүүл ханиад, уушигны багтраа зэрэг өвчний үед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг. Мөн ходоод болон нарийн гэдэсний үрэвслийн үед онц тус үзүүлдэг ургамал аж. Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай усанд хийж, 15 минут болсны дараа шүүж аваад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ.
Бамбай
Бамбай буюу Англиар-Valerian, Латин нэр нь-Valeriana officinailis
Энэ ургамалХөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховдын дүүргийн ойн бүслүүрт шинэсэн ой түүний зах, хусан төгөл ой ба нуга, бургасан шугуй, хадны ёроолоор ургана.60-120см өндөр иштэй олон наст өвслөг ургамал юм. Үндэс, үндэслэг ишийг хавар 4-5 дугаар сар, Намар 9-10 дугаар сард бэлтгэх боловч намар навч, цэцэг унаж иш цайвар өнгөтэй болж ишний оройд баг цэцгийн үлдэгдэлтэй байх үед бэлтгэх нь сайн. Нойргүйдэх, татаж унах, цусны даралт ихдэх өвчинг анагаахад хэрэглэнэ. Олон хоног буухгүй халуунд сайн. Хэрэглэх хэмжээ: 5 грамм нунтаг үндсийг 250 мл усанд буцалгаж аваад 2 цаг тавиад 100 мл-ээр өглөө, орой унтахын өмнө ууна. Хуурай сэрүүн газар хадгална.
Чихэр өвс
Чихэр өвс, Англи нэр нь –Liquorice, Латин нэр нь- Radix Glucurrhizae
Уул толгодын элсэрхэг хөрстэй нуга, хээр, чийглэг марцлаг нуга, элсэрхэг хээр, хээрийн гол горхины хөндийд ургана. Буурцагтны овгийн ургамал.Түүний үндсэнд хүн малын элдэв өвчин эмгэгийн анагаах чадалтай глюкозтой төстэй бодис нилээд хэмжээгээр агуулагддаг ба уушигны өвчин, цэр ховхлох болон амьсгалын замын өвчнийг ангаах үйлчилгээтэй эмийн ургамал юм.
Эм зүйч мэргэжилийн нууц
Эмийн ургамал
эмийн тухай
эмийн тухай еронхий ойлголт
Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс  урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар  бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун  хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг  хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед  тогтоосон тун хэмжээгээр, эмчийн зөвлөсөн хугацаанд хэрэглэдэгт гол  ялгаа нь оршино.
Эмийг хэрхэн бүтээдэг вэ?
Эмийг ургамал,  амьтан, эрдэс бодис болон нийлэг аргаар гарган авсан түүхий эдээр  үйлдвэрлэдэг. Эм нь үндсэн ба туслах бодисоос тогтоно. Эмийг бүтээхийн  тулд нөр их судалгаа шинжилгээ хийсний дүнд эмгэгтэй бие махбод, эм  хоорондын харилцан үйлчлэх зүй тогтол, эмчилгээний үйлдэл, механизм,  тун, бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөг судалсны үндсэн дээр ямар өвчний  үед, ямар тун хэмжээгээр хэрэглэх, эмийн бодис биед хэрхэн шимэгдэн  тархаж хувирах, биеэс хэрхэн ялгарах, хоол ундтай хэрхэн зохицуулах  болон илэрч болох сөрөг нөлөөг урьдчилан тогтоосон байдаг.
Эмийн тун гэж юу вэ?
Эмчилгээний  өвөрмөц үр нөлөө үзүүлэх, эмийн бодисын тогтоогдсон тодорхой хэмжээг  тун гэдэг. Эмийн тунг милграмм, миллитр, хувь болон олон улсын нэгжээр  хэмждэг. Ихэнх эмэн дээр “мг” гэж бичсэн байдаг. Жишээ нь: Ампициллин  250 мг гэж бичсэн байвал (1 грамм нь 1000 мг-тай тэнцдэг учраас) та 0,25  г гэж л ойлгоорой.
Эмийг хүний нас, биеийн жин, өвчний байдлаас  хамааран ялгаатай тунгаар хэрэглэдэг. Ихэнх эмийг нэг удаа хэрэглэх  хэмжээгээр насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан тунгаар үйлдвэрлэдэг  боловч нярай болон бага насны хүүхдэд эмийг хэрэглэхдээ биеийн жинд  тохируулан хувааж таллаж өгнө. Харин өндөр настан, элэг, бөөр, зүрх,  уушиг, хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй үед эрхтэн системийн хэвийн  үйл ажиллагаа өөрчлөгдсөний улмаас эмийн үйлчлэл бас өөрчлөгддөг тул  тунг багасгах болон тун хоорондын зайг уртасгах зэргээр зохицуулалт хийх  шаардлагатай байдаг.
Эмийг хэт их тунгаар хэрэглэвэл эмийн гаж  нөлөө ихсэх, хордох, эрхтэн системийг гэмтээх аюултай, харин бага  тунгаар хэрэглэвэл эмчилгээний үр нөлөө буурдаг тул тохирох тунгаар  хэрэглэх нь зүйтэй.
Нэг эм яагаад өөр өөр нэртэй байдаг вэ?
Аливаа  өвчин эмгэгийн үед өөрт тохирох эмийг зөв сонгохын тулд эмийн нэршлийн  талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал. Ихэнх эм химийн, олон улсын,  худалдааны гэсэн нэртэй байдаг. Эдгээрээс олон улсын ба худалдааны  нэршлийг практикт өргөн хэрэглэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн  байгууллагаас батлаж гаргасан нэрийг олон улсын нэршил гэдэг. Дэлхийн  улс орнууд эмийн солилцоо, худалдаанд уг нэрийг баримтладаг. Нэг эмийг  олон үйлдвэрлэгчид үйлдвэрлэж болох тул олон төрлийн худалдааны нэртэй  байдаг. Эм үйлдвэрлэгчийн өөрийн бүтээгдэхүүндээ өгч патент авсан нэрийг  худалдааны нэр гэдэг. Тухайлбал: Диклофенак гэдэг олон улсын нэртэй эм  нь Диафлам, Фелоран, Алмирал, Ортофен, Дикломол, Калемфенак, Дикло-денк  гэх мэтийн худалдааны нэртэй байдаг. Эмийн худалдааны нэр нь  хэрэглэгчдэд тэр бүр танил байдаггүй тул эмчийн зөвлөсөн худалдааны нэр  бүхий эмийг олж авахад хүндрэл гарах тохиолдол гардаг. Иймээс жорон дээр  эмийг олон улсын нэрээр бичих зарчим баримтладаг. Эмийн санч харин уг  эм жоронд бичсэн нэрээр байхгүй тохиолдолд танд худалдааны нэр бүхий уг  эмийг сонгож өгөх болно. Эмийн хайрцаг дээр худалдааны нэрнээс гадна  олон улсын нэрийг заавал бичсэн байдаг тул та эм худалдаж авахдаа эмчийн  бичсэн нэр байгаа эсэхийг лавлаж харж болно.
Нэг төрлийн эм нь  хэдийгээр өөр өөр худалдааны нэртэй байж болох боловч найрлага,  эмчилгээний үйлдэл нь ижил байдаг тул та “энэ эм мөн болов уу?” гэж бүү  эргэлзээрэй.
Эмийг ямар үед хэрэглэх вэ?
Ямар нэгэн өвчний  шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм бүү хэрэглээрэй. Зарим өвчний  эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой  байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай  хоол хүнс хэрэглэх, сайн амрах, биеийн тамир, спортоор хичээллэх нь  хамгаас чухал эмчилгээ болдог.
Эмэн бус эмчилгээгээр эмчлэх боломжгүй үед болон яаралтай тусламж шаардлагатай үед эмийг хэрэглээрэй.
Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?
Эмийг  уух, тарих, түрхэх, шавших, цацах гэх мэтийн олон аргаар хэрэглэдэг.  Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэдэг нь уух, тарих арга юм. Манай иргэдийн  дунд эмийг тарьж хэрэглэвэл ууснаас илүү үр дүн сайтай гэсэн ташаа  ойлголт түгээмэл байна. Гэтэл эмийг тарьж хэрэглэхэд ууж хэрэглэснээс  илүү сайн нөлөө үзүүлдэггүй бөгөөд өндөр үнэтэй байдаг. Иймээс өвчин  хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа үед эмийг ууж хэрэглэх нь илүү  тохиромжтой бөгөөд үнийн хувьд ч хямд байдаг. Ялангуяа витамины  бэлдмэлийг тарьж биш ууж хэрэглэх нь зүйтэй.
Шахмал, капсултай эмийг яаж хэрэглэх вэ?
Шахмал  эм нь залгиж уух, зажилж уух, хэлэн дээр тавьж хэрэглэх, усанд уусгаж  уух гэх мэт олон янз байдаг. Эмийн шошгон дээр яаж хэрэглэхийг тодорхой  зааж бичсэн тохиолдолд зааврын дагуу хэрэглэнэ. Хэрвээ тусгайлан  заагаагүй бол шахмал болон капсултай эмийг хагас аяга буцалгасан бүлээн  усаар даруулан бүхлээр нь залгиж хэрэглэнэ. Эдгээр эмийг бүхлээр нь  залгихад ходоодонд муу нөлөө үзүүлэхвий гэж та айх хэрэггүй. Учир нь  таны уусан эм ходоодны хүчлийн нөлөөгөөр уусч эмчилгээний үйлдлээ  үзүүлэх болно. Харин төмрийн бэлдмэлийг хүчиллэг уусмал болон жимсний  шүүсээр даруулж уувал шимэгдэлтэд сайнаар нөлөөлнө.
Эмийг хавсран хэрэглэхэд хоорондоо харилцан нөлөөлдөг үү?
Хоёр  ба түүнээс дээш эмийг хавсран хэрэглэхэд тэдгээр нь бие биенийхээ  эмчилгээний үйлдлийг дэмжих буюу саатуулах байдлаар харилцан нөлөөлдөг.  Хавсарч хэрэглэхэд дэмжих үйлдэл үзүүлэх эмүүдийг зөв сонгон хэрэглэсэн  тохиолдолд эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Харин саатуулах үйлдэл  үзүүлдэг эмийг хавсран хэрэглэхээс зайлсхийх ёстой. Эмийг эм зүйн болон  эмнэл зүйн мэдлэг дээр тулгуурлан зохистойгоор хослуулан хэрэглэх  шаардлагатай тул өвчтөн өөрөө дур мэдэн хавсран хэрэглэж болохгүй.
Эмийг  хавсран хэрэглэхэд харилцан нөлөөлөлд орохоос гадна хамт хадгалах,  тээвэрлэх, нэг тариурт хамт соруулах үед тунадас үүсэх, саармагжих,  үйлдлийн идэвхээ алдах, уусах чанар нь өөрчлөгдөх, хортой нэгдэл үүсэх  зэргээр өөрчлөгдөж болно
Тарилгын эмийг хэрэглэхэд юу анхаарах вэ?
Хүний  бие махбодид тарьж хэрэглэхэд зориулан ариун нөхцөлд үйлдвэрлэсэн эмийн  бэлдмэлийг тарилгын эм гэдэг. Тарилгын эмэнд туншилтэй болон флаконтой  тариа, дуслын шингэнүүд орно. Тарилгын эм нь өвчтөн ухаангүй байх  тохиолдолд буюу ууж хэрэглэх боломжгүй байгаа үед эмнэлгийн тусламж  үзүүлэхэд хэрэглэж болдгоороо онцлогтой. Тарилгын эмийн хэлбэрээс  туншилтэй болон флаконтой тариаг эмч зөвлөсөн тохиолдолд иргэд эмийн  сангаас жороор авч, эмчийн хяналтан дор хэрэглэх, харин дуслын шингэнийг  зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр зохицуулсан байдаг.
Тарилгын  эмийг эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн хүмүүс хийх ёстой ажилбар учир  гэрийн нөхцөлд аль болох хэрэглэхийг цээрлэх нь зүйтэй. Учир нь:
·  Тариаг бохир зүү тариураар, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд  хийвэл буглаа үүсэхээс гадна ХДХВ/ДОХ, вируст гепатитын халдвар авах  эрсдэл ихтэй.
· Мэргэжлийн бус хүнээр тариа хийлгэснээс элдэв хүндрэл гарч амь насаа ч алдах аюултай.
Эмийг  тарьж хэрэглэхэд ууж хэрэглэснээс илүү сайн нөлөө үзүүлдэггүй бөгөөд  өндөр үнэтэй байдаг. Өвчин хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа үед эмийг ууж  хэрэглэх нь илүү тохиромжтой бөгөөд үнийн хувьд ч хямд байдаг. Ялангуяа  витамины бэлдмэлийг тарьж биш ууж хэрэглээрэй.
Шаардлагагүй олон  эм тариа танд тус болохгүй харин хор болно гэдгийг анхаарах хэрэгтэй.  Өөрт хэрэггүй химийн олон бодисыг өөрийн биед оруулахын оронд оновчтой  сонгосон эм илүү үр дүнтэй байдаг.
Тариаг ямар үед гэрийн нөхцөлд хэрэглэж болох вэ?
- Зөвхөн эмч зөвлөсөн тохиолдолд
- Хэрэглэхээр заасан эм нь зөвхөн тарилгын хэлбэрээр байдаг, түүнийг байнга хэрэглэх /чихрийн шижин гэх мэт/ шаардлагатай үед
- Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай үед хэрэглэж болно.
Гэхдээ  мэргэжлийн хүнээр, нэг удаагийн тариур хэрэглэн, эмчийн заасан тунгаар,  цагийг нарийн баримтлан хийлгэхээс гадна зөв хадгалах шаардлагатай.
Дуслын шингэнийг хэдийд хэрэглэх вэ?
Манай  иргэдийн дунд дуслын шингэнийг ядаргаанд хэрэглэдэг гэсэн ташаа ойлголт  түгээмэл байна. Иймээс дуслын шингэнийг өөрсдөө дур мэдэн эмчийн  заалтгүйгээр, гэрийн нөхцөлд, мэргэжлийн бус хүнээр хийлгэдэг. Дусал  хийлгэхэд тамир тэнхээ орж, цус төлждөг гэдэгт итгэдэг нь ташаа ойлголт  бөгөөд дуслын шингэн нь цусыг шингэрүүлдэг болохоос төлжүүлдэггүй, ядарч  сульдсан хүнд хүч тамир ороход нь тус нэмэр болохгүй.
Дуслын  шингэн гэдэг нь цус алдалт, янз бүрийн шокын үед шингэн сэлбэх, хордлого  тайлах, ус давс, хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах зорилгоор яаралтай  тусламжийн үед хэрэглэдэг эмийн бэлдмэл. Дуслын шингэний хэрэглэх заалт  нь олон янз байдаг. Түүнийг зөв сонгох нь иргэдийн хувьд боломжгүй юм.  Дуслын шингэнийг хэрэглэхийн тулд тухайн өвчтөний биеийн байдал, онош,  бусад эрхтэн системийн өвчин, эмгэг, цусны даралт зэрэг олон хүчин  зүйлийг харгалзан зөв сонгох шаардлагатай тул өөрөө дур мэдэн хэрэглэх  нь ямар ч эрсдэлд хүргэж болно. Ялангуяа мэргэжлийн бус хүнээр бүү  хийлгэ. Энэ эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд, эмчийн заалтаар, мэргэжлийн  хүний хяналтын дор хийлгэх ямар ч шаардлагагүй. Харин түүний оронд  хангалттай хэмжээний шингэн уух, амин дэм, эрдэс бодисоор баялаг,  чанартай сайн хоол хүнс хэрэглэх нь судсаар хийдэг ямар ч шингэнээс илүү  сайн нөлөө үзүүлэх болно.
Парацетамол элгэнд хортой юу?
Парацетамол  нь халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй, жоргүй олгодог өргөн  хэрэглээний эм боловч энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь  чухал байна. Парацетамолыг хоногт 4 граммаас их тунгаар хэрэглэхэд элэг,  бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг  гэмтээж хэм алдагдалд хүргэх, нойр булчирхайг үрэвсүүлэх, цус төлжилтийг  дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид нотолжээ.  Дэлхий дахинд парацетамолыг өргөн хэрэглэсэн хэвээр байгаа хэдий ч тунг  нь урьдынхаас 2 дахин багасгаж хэрэглэхийн чухлыг анхааруулж байна.  Тухайлбал: АНУ, Энэтхэг зэрэг оронд “парацетамолын тунг хэтрүүлэн  хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай” гэсэн анхааруулгыг эмийн шошго дээр  заавал бичихийг шаардаж байгаа ажээ.
Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай тул зөв тунгаар хэрэглэх шаардлагатай.
Парацетамолыг хэрэглэхэд юуг анхаарах вэ?
Манай  оронд парацетамол агуулсан дан болон нийлмэл найрлагатай 30 шахам  бэлдмэлийг импортлон хэрэглэж байна. Парацетамол агуулсан нийлмэл  найрлагатай бэлдмэлийг ихэвчлэн ханиад, томууны үед халуун бууруулах,  өвчин намдаах зорилгоор өргөн хэрэглэдэг. Тухайлбал: Эффералган,  Минигрип-П, Миксагрип, Колдакмин, Саридон, Дальрон-С, Терафлю, Колдрекс,  Седалгин – Нео зэрэг өөр өөр худалдааны нэртэй эм нь бүгд парацетамол  агуулсан байдаг. Эдгээр эмийг эмийн санд жоргүй олгодог тул хавсран  хэрэглэсэн тохиолдолд тун хэтрэх аюултай. Ялангуяа элэгний өвчин болон  архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст парацетамолын хордуулах нөлөө илүү  хүндээр тусдаг. Иймээс парацетамолыг маш болгоомжтой, тунг багасгаж  хэрэглэх, том хүнд хоногт 3 граммаас ихгүй тунгаар 10 хоног хүртэл,  хүүхдэд нас, биеийн жингээс нь хамааран тунг тогтоож, 5 хоногоос илүүгүй  хугацаанд хэрэглэх нь зүйтэй. Харин цус багадалттай, архи хэтрүүлэн  хэрэглэдэг хүмүүс, 3 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх хэрэглэж  болохгүй.
Витаминыг хэрэглэх нь ямар ач холбогдолтой вэ?
Хаврын  улирал эхэлмэгц л ядаргаанаас сэргийлэх зорилгоор төрөл бүрийн витамин  болон биологийн идэвхит бэлдмэлүүдийг нэлээд хэрэглэдэг болжээ. Витамин  нь бие махбодид бодисын солилцоо явагдахад гол үүрэг гүйцэтгэдэг юм.  Витамин нь хэдийгээр хүний биед зайлшгүй шаардлагатай ч хэтэрхий их  хэмжээгээр хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд хүссэн үедээ хамаагүй  хэрэглэж болохгүй.
Хүн төрөлхтөн хоол тэжээлээрээ олон төрлийн  хэрэгцээт витаминыг авахаас гадна зарим багахан хэсэг нь тухайлбал  арьсанд нарны гэрлийн нөлөөгөөр Д амин дэм үүсэж, В-ийн бүлгийн зарим  витаминууд бүдүүн гэдсэнд бий болох зэргээр бие махбодид багагүй  хэмжээгээр үүсч байдаг.
Тэжээллэг багатай хоол хүнс хэрэглэснээс  үүссэн эмгэгийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд витаминыг  хэрэглэнэ. Витамин бүхэн хүний бие организмд өөр өөрийн гэсэн үүрэгтэй  байдаг бөгөөд тэдгээрийн дутагдлын үед төрөл бүрийн эмгэгийн шинж илэрч  бодисын солилцоо өөрчлөгддөг. Нөгөө талаар витамин нь химийн бүтэц,  физик –химийн шинж чанараараа өөр өөр, биологийн маш өндөр идэвхитэй  бодис юм. Тэдгээрийн хоногийн хэрэгцээ нь милграмм, микрограммаар  хэмжигддэг тул хэт их хэрэглэвэл бас эмгэг үүсдэг тул зөв тохирох  тунгаар хэрэглэх нь чухал. Витамин А, Д, В6, С зэргийг хэт удаан  хугацаагаар хэрэглэвэл ноцтой гаж нөлөө үүсч болно. Тухайлбал: витамин  Д-г их тунгаар хэрэглэвэл бие махбодийн кальцийн хэмжээ ихсэж, таталт  үүсэх гаж нөлөөтэй.
Витамины хэрэгцээ хүний нас, хүйс, өвчлөл,  бодисын солилцооны өөрчлөлтөөс хамааран өөр өөр байж болно. Жишээ нь:  Нүүрс ус их хэрэглэснээс В1, С витамины, уураг их хэрэглэснээс В2, В6  витамины хэрэгцээ ихэсдэг бол уураг дутагдсанаас В6, РР витамины  шимэгдэх явц өөрчлөгдөнө. Жирэмсэн болон хөхүүл үед витамин, эрдсийн  хэрэгцээ хэвийн үеийнхээс илүү болдог байна. Эмийн бодис ялангуяа  антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэснээс гэдэсний микрофлорын хэвийн  харьцаа алдагдаж К, В1, В2, РР витамин, фолийн хүчлийн нийлэгжилт  багасдаг. Иймд витаминыг хэрэглэхэд ч мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө  шаардлагатай.
ЗГХА-Эрүүл мэндийн газрын
Эмийн бүртгэл баталгаажуулалтын хэлтэс
Эм гэж юу вэ?
Эм гэж юу вэ?
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.
Эмийг  зөв сонгож, зөв хэрэглэж  байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв  зохистой хэрэглэхийн  тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь  чухал юм.
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн   зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд   тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг   хэлдэг.
эм зүйчийн ёс зүйн хэм хэмжээ эрх үүрэг
ЭМ ЗҮЙЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ
Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны
32 дугаар тушаалын хавсралт
ЭМ ЗҮЙЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Эм  зүйч, эм найруулагчийн ёс зүйн журам нь эм зүйн мэргэжлийн  онцлогоос  шалтгаалан мөрдөгдөх ёс суртахууны үнэт зүйл, ёс зүйн зарчим  дээр  тулгуурлана.
1.2.Энэхүү журам нь  Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн  тухай хууль,  Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон  хувийн   ашиг   сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх   тухай хуулийн хүрээнд мөрдөгдөнө.
1.3.Эрүүл  мэндийн байгууллага нь эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн  журмыг  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мөрдүүлэн,   хэрэгжилтэд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож   ажиллана.
1.4.Эм зүйч, эм  найруулагчийн мэргэжилтний ёс зүйн журам нь төрийн  болон хувийн  хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эм зүйч, эм   найруулагчийн мөрдөх ёс зүйн үндсэн баримт бичиг болно.
1.5.Эм  зүйч, эм найруулагчийн ёс зүйн журамд нэмэлт өөрчлөлт оруулах  талаар  ЭМСЯ, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, эм зүйн  нийгэмлэг,  холбоод хамтран ажиллана.
Хоёр. Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн хэм хэмжээний
үйлчлэх хүрээ, баримтлах зарчмын хураангуй
Үйлчлэх хүрээ                  Эм зүйч, эм найруулагчийн баримтлан ажиллах зарчим
Хэрэглэгч                         Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх.
Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хүндэтгэн үзэх.
Олон нийт                        Олон нийтийн итгэлийг хүлээх.
Эм зүйг тусламж, үйлчилгээг чанартай хүргэх.
Эм зүйн мэргэжил                Мэргэжлийн цар хүрээг өргөжүүлж, мэдлэг, мэргэжлээ
дээшлүүлэх
Бизнес,үйл ажиллагаа              Бизнесийг ёс зүйн хэм хэмжээнд эрхлэх.
Эрүүл мэндийн тусламж,            Хамтран ажиллах.
үйлчилгээ үзүүлдэг
бусад мэргэжилтэн
Гурав. Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
3.1.Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэнэ.
3.1.1.Үйлчлүүлэгчид эмзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлнэ.
3.1.2.Мэдлэг, чадвараа бүрэн дайчлан мэргэжлийн өндөр түвшний тусламж, үйлчилгээг хүмүүнлэг, энэрэнгүй байдлаар үзүүлнэ.
3.1.3.Үйлчлүүлэгчид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.1.4.Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжиж ажиллана.
3.2.Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хангаж, нэр төрийг хүндэтгэнэ.
3.2.1.Үйлчлүүлэгчийн  ёс заншил, соёл, итгэл үнэмшил, эрхэмлэх зүйлс,  өвөрмөц онцлогийг  хүндэтгэж, ялгаварлан гадуурхалгүй, тэгш үйлчилнэ.
3.2.2.Эмзүйн тусламжийн асуудлаар үйлчлүүлэгчийн гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж ажиллана.
3.2.3.Үйлчлүүлэгч нь эмзүйн тусламж, үйлчилгээ хүртэх, зөвлөгөө авах зэргээс татгалзах эрхийг нь хүндэтгэж ажиллана.
3.2.4.Үйлчлүүлэгчийн эрх ашиг, хувийн нууцыг хамгаалж, мэдээллийг чанд нууцлана.
3.3.Олон нийтийн итгэлийг хүлээнэ.
3.3.1.Холбогдох хууль, тогтоол, эрх зүйн баримт бичиг, дүрэм, журам, заавар, стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөнө.
3.3.2.Нотолгоонд суурилсан, үнэн зөв, бодит, хараат бус мэдээллээр үйлчлүүлэгчийг хангаж ажиллана.
Дөрөв. Эм зүйч, эм найруулагчийн эрх
4.1.Мэргэжлийн цар хүрээг өргөжүүлж, мэдлэгээ дээшлүүлнэ.
4.1.2.Мэргэжлийн  холбогдолтой сургалтын үйл ажиллагаанд оролцон, мэдлэг  мэргэжлээ  байнга дээшлүүлж, мэргэжлийн цар хүрээг өргөжүүлнэ.
4.1.3.Ажлын хамт олон, мэргэжилтний хамт сурч боловсроход дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
4.1.4.Насан туршдаа сурч боловсрон, тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлнэ.
4.1.5.Ажлын  чанар, мэргэжлийн ур чадварыг өөрөө үнэлэх буюу бусдаар  үнэлүүлж,  хэрэгцээгээ тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авна.
4.1.6.Хариуцсан ажил үүргээ саадгүй гүйцэтгэхийн тулд өөрийн болон хамтран ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалж ажиллана.
4.1.7.Шаардлагатай тохиолдолд бусад эмнэлгийн мэргэжилтний тусламж, зөвлөгөөг авч ажиллана.
4.2.Багаар хамтран ажиллана.
4.1.1.Мэргэжлийн  үйл ажиллагааг бие даан, бодитой зөв шийдвэр гарган  гүйцэтгэж,  эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу бусад мэргэжилтэнд тусламж  үзүүлж,  зөвлөгөө өгнө.
4.1.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтний санал зөвлөгөөг хүндэтгэн, хүлээн авч ажиллана.
4.1.3.Үйлчлүүлэгчийн  өвчин эмгэгийг эмчилж, эдгэрүүлэхийн тулд зөвлөгөө  өгч, эрүүл мэндийн  тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэнтэй  хамтран ажиллана.
4.1.4.Эм  зүйн тусламж, үйлчилгээний үр дүнг сайжруулахын тулд, эрүүл  мэндийн  тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэнтэй ажил төрлийн  харилцаа  холбоо тогтоож, мэдээллийг цаг алдалгүй дамжуулан, солилцох  арга замыг  тохиролцон, шуурхай ажиллана.
Тав. Эм зүйч, эм найруулагчийн үүрэг
5.1.Эмзүйн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх үүрэг хүлээнэ.
5.1.1.  Эм, эмчилгээний зориулалттай бараа бүтээгдэхүүний чанар,  тэдгээрийн  хяналт, үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, ханган  нийлүүлэлт, түгээлт,  олголтын үйл ажиллагааг хариуцлагатай гүйцэтгэнэ.
5.1.2.Нийгэмд эм зүйн мэргэжлийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана.
5.1.3.Эрүүл мэндийг хамгаалахад зориулсан хөрөнгө, нөөцийн ашиглалт зарцуулалтыг шудрага, тэгш хуваарилахад анхаарна.
5.1.4.Жороор  олгох эмийг зөвхөн журмын дагуу олгох, үйлчлүүлэгчид эмийг  зохисгүй  байдлаар хэрэглэснээс нянгийн тэсвэржилт үүсэх зэрэг гарч  болох бусад  эрсдлээс сэргийлэх талаар мэдээллээр хангана.
5.2.Хариуцлагатай ажиллана.
5.2.1.Мэргэжлийн  ажил үүргийг хараат бусаар, үр дүнтэй гүйцэтгэж,  авлига, ашиг  сонирхолын зөрчил үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авна.
5.2.2.Мэргэжлийн түвшинд гаргасан шийдвэр болон хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хариуцлага хүлээнэ.
5.2.3.Багийн гишүүнтэй хамтран ажиллаж, хүлээсэн үүрэгт ажлын дагуу харилцан зөвшилцөж, мэдээлэл солилцоно.
5.2.4.Эрүүл  мэндийн тусламж, үйлчилгээг үр дүнтэй, чанартай хүргэх  ажлын орчин,  нөхцлийг бүрдүүлж, үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдад  эрсдэл  учрахаас сэргийлж ажиллана.
5.3.Бизнесийг ёс зүйн хэм хэмжээнд эрхлэнэ.
Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаална.
5.3.1Албан  үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлига, ашиг сонирхлын  зөрчлийн  талаарх мэдээллийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон  Авилгатай  тэмцэх газарт мэдээлнэ.
5.3.2.Эмийн  компаниудаас өөрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх  зорилгоор  санал болгож буй бэлэг, хандив, урамшуулал болон санхүүгийн  дэмжлэгээс  татагалзаж авах, хүсэхээс зайлсхийнэ.
Зургаа. Хориглох зүйл
6.1.Хууль  тогтоомжид зааснаас бусад төлбөртэй үйлчилгээ эрхлэх, хувийн  ашиг  сонирхол гарган үйлчлүүлэгчдэд эм, биобэлдмэл, биологийн идэвхт  бодис,  хувийн эмнэлэг, эмийн сан санал болгох, зааж өгөх.
6.2.Албан  тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль  бусаар  бусдад задруулах, албан үүрэгтэй хамааралгүй байдлаар ашиглах.
6.3.Өөрт  болон хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдийн ашиг  сонирхолд  нийцүүлэн үүрэг гүйцэтгэх, аливаа хэлбэрээр хөндлөнгөөс  нөлөөлөх.
6.4.Албан  үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар  сурталчилгаанд  албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцох.
6.5.Өөрийн хувийн ашиг сонирхлын өмнөөс нийтийн албыг төлөөлөх.
6.6.Нийтийн  албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг  сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуулиар   зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэх.
Долоо. Ёс зүйн журмыг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага
Эм  зүйч, эм найруулагч нь ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу   хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн   хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй бол холбогдох   хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.